Ерөнхий ойлголт
Монгол орны хүйтэн өвөлд айл өрхүүд цахилгаанаар гэр байшинг
халаахад өндөр зардал гардаг. Тиймээс OnGrid болон Hybrid нарны
эрчим хүчний системүүдийг ашигласнаар тогтмол зардлыг бууруулах боломжтой.
Гэсэн хэдий ч хэрэглэгчид системийн хүчин чадал болон эрчим хүчний хэрэглээгээ
зөв тооцох шаардлагатай.
Гэр байшингийн хэмжээг тодорхойлох
Q = V × ΔT × k энгийн томъёоны дагуу бодно.
k – Дулаан дамжуулалтын коэффициент-г (сайн дулаалгатай бол ~0.4, муу бол ~1.0) 0-1
хооронд ойролцоогоор тооцоолоход болно.
Q – Алдагдах дулаан (Вт)
V – Байшингийн эзлэхүүн (м³)
ΔT – Гадаад ба дотоод температурын зөрүү (°C) : Гадаа -25°C,
дотор +20°C → ΔT = 45°C
Жишээ: 6x8 м хэмжээтэй, 2.5 м өндөртэй байшин →
6×8×2.5 = 120 м³ орчим эзлэхүүнтэй.
Дулаан алдагдал дараах хүчин зүйлсээс шалтгаална: Хана, дээврийн
дулаалгын чанар, Цонхны тоо, хэмжээ, материал, Шалны дулаалгын түвшин зэргээс
шалтгаалж дулаан алдагдлын коэффциентийг (k = 0.6) гэж тооцож хоногт зарцуулах
халаалтыг эрчим хүчийг тооцоолоё.
1 цагт шаардах эрчим хүчний чадал: Q = 120 м³
× 45°C × 0,6 = 3240Вт буюу 3.24кВт
24 цагт зарцуулах цахилгаан эрчим хүч: 3.24кВт × 24 цаг = 77.76кВтЦ
☀️ Нарны системийн тооцоо
Дээрх жишээгээр нийт чадал: 6.2кВт = Халаалт 3.24кВт + Хэрэглээ 3кВт(зурагт 150Вт + Хөргөгч 300Вт + Гэрэлтүүлэг 100~200Вт + Ус буцалгагч 1.5кВт + Плитка 1.8кВт ГМ нэмнэ, бүгд
зэрэг ажиллахгүй тул 3кВт гэж дундажаар тооцдог)
*Өдөр бүх хүчин чадлаараа дулаан
үйлдвэрлэж дулаан хадгалах нөөцлөх зориулалттай тоосгон халаагуурт илүүдэл
дулаанаа нөөцлөөд шөнө нөөцөлсөн дулаанаараа жигд дулаахан болгох боломжтой.
OnGrid ба Hybrid системийн сонголт
Шинж чанар |
OnGrid |
+Battery = Hybrid |
Төвийн сүлжээнд холбогдох боломж |
✅ |
✅ |
Шөнө эсвэл Цахилгаан тасарсан үед ажиллах Battery |
❌ |
✅ |
Анхны хөрөнгө оруулалт |
Бага |
Илүү өндөр |
➡️ Хот, сууринд – OnGrid тохиромжтой.
➡️ Тог тасрах эрсдэлтэй эсвэл
огт төвийн сүлжээгүй газарт – Hybrid систем
тохиромжтой.
Зөвлөмж ба анхаарах зүйлс
Дүгнэлт
Нарны эрчим хүчний системийг зөв төлөвлөж чадвал өвлийн цахилгааны
хэрэглээг мэдэгдэхүйц бууруулж, өрхийн төсвийг хэмнэх боломжтой. OnGrid болон Hybrid системүүдийн
аль тохиромжтойг сонгож, байшингийнхаа онцлогт нийцүүлэн шийдвэр гаргаарай.
*Санамж: Мэргэжлийн инженерүүдийн зөвлөгөөг авч, нарийн тооцоо хийлгэхийг зөвлөж байна.
Та өөрт тохирох хүчин чадалтай, системийг тооцоолох бол ЭНД дараарай.
Худалдан авах хялбар боллоо